Хотын захирагч протезийн үйлдвэрийг дэмжин ажиллана гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт ажиллаж, цаашдаа дэмжин ажиллахаа илэрхийллээ.

“Эрхэм чанар” протезийн үйлдвэр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дэлхийн жишиг, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр сүүлийн үеийн протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Нандин Эрдэнэ” сувилалийг нээж, 2018 онд “Нандин-Эрдэнэ” сэргээн засах төвийн зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.

“Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг “Миний бие 13 настайдаа хоёр хөлгүй болсон ч өөртэйгээ ижил зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж сэтгэлийн зовлонг нь бага ч болов нимгэлэх зорилгоор энэ үйлдвэрийг 2007 онд байгуулж байсан. Анх 1.5 тэрбум төгрөгийн зээл авч энэ үйлдвэрээ барьж байсан. Миний зүгээс өрийг минь төлөөд өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Харин бодлогоор дэмжиж өгөхийг хүсч байгаа юм. Цахилгаан, дулаан, усны төлбөрийн асуудлыг шийдвэрлээд өгчихвөл цаашид үйл ажиллагаагаа аваад явчихна. Түүнчлэн манай үйлдвэр рүү ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж үйлчлүүлдэг. Орц, гарцны асуудал маш хүнд. Засмал зам байхгүй учраас энэ хавьд маш их осол гардаг. Энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсье. Мөн улсаас жил бүр халамжийн иргэдийг сувилалд амраах эрхийн бичиг өгдөг. Энэ нь манайд байгууллагад огт ирдэггүй. Үүнийг тэгш шудрагаар хуваарилуулж авах хүсэлтэй байна” хэмээн хотын даргад хэд хэдэн хүсэлт тавилаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Эрүүл саруул хүмүүсийн хийж бүтээж чадаагүй зүйлийг санаачлан хэрэгжүүлж, өдий зэрэгтээ авч явж, олон хүнийг ажлын байраар хангаад, өвдсөн зовсон хүмүүст тусалж, тэдэнд үйлчилж байгаа танд  нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Төр засаг дэмжих ёстой гэж бодож байна. Бид боломжит бүхий л хувилбараар дэмжин ажиллах болно. Цахилгаан, дулаан, усны зардлыг хөнгөлөх асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр та УСУГ, Улаанбаатар цахилгаан, дулаан түгээх сүлжээ компаниуд, нийслэлийн Татварын газар зэрэг холбогдох байгууллагуудтай холбогдож хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлаад хуулийн хүрээнд шийдвэрлэе. Ирэх наймдугаар сарын 1-нд хэрхэн шийдэх болсон талаараа эргээд надад мэдэгдээрэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор ирж үйлчлүүлдэг протезийн үйлдвэр орчмын орц гарцын асуудлыг өнөө маргаашгүй Авто замын хөгжлийн газрыг холбогдох байгууллагуудын хамт газар дээр нь ажиллуулж иргэдийг аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Халамжийн эрхийн бичгийн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваатай холбогдож нөхцөл байдлын талаар тодорхой бичээд, танилцуулах хэрэгтэй” хэмээн холбогдох албаны хүмүүсдээ үүрэг болгов.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...