Манай улсад тагнуул хийсэн гадаад иргэнд 13 жилийн хорих ял оноожээ

Манай улсад тагнуулын ажиллагаа явуулж байсан гадаадын иргэн, түүнтэй хамтран ажиллаж байсан Монгол Улсын иргэдэд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 22-нд хэлэлцэж, яллагдагч нарт гурван жилийн хорих ял оноожээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг ТЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж өнгөрсөн оны 10 дугаар сард илрүүлж, гэмт этгээдийг саатуулж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Шүүхээс гадаадын иргэн В-г тагнуул хийсэн, Монгол Улсын иргэн А, М нарыг гадаадын тагнуултай хууль бусаар хамтран ажилласан, төрийн нууц задруулж, улсын хөрөнгө завшсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож гадаадын иргэн В-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн А-д 13 жил 3 сарын хорих ял, Монгол Улсын иргэн М-д 13 жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд зааснаар, Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хүн төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдэж, болзошгүй хохирлоос сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн бол ялаас чөлөөлөхөөр зохицуулсан байдаг. Тиймээс гадаадын тагнуулын байгууллагаас хамтран ажиллах санал тавьсан тохиолдолд сайн дураараа мэдэгдэж байхыг Тагнуулын байгууллагаас мэдэгдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...