Ираны тагнуулынхан АНУ-ын тагнуулч гэж үзсэн иргэдээ цаазалжээ

Ираны Тагнуулын газар АНУ-ын Тагнуулын төв газрын талд ажиллаж байсан 17 тагнуулыг баривчилж, заримд нь цаазын ял ногдуулсанаа мэдээллээ.

Тэдгээр хүмүүсийг цөмийн, цэргийн болон бусад салбарын мэдээллийг цуглуулж байсан гэж буруутгасан байна.

“АНУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт холбогдсон иранууд цэргийн, цөмийн болон хувийн хэвшлийн салбарын “эмзэг” хэсгүүдэд ажиллаж байсан” аж.  Тэднийг хэзээ цаазласан яг хэдэн хүн цаазын яланд өртсөн талаарх тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг мэдээллийг  худал гэж үгүйсгэж байгаа юм.

Д.Трамп өнгөрсөн онд цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан бөгөөд уг асуудлаарх хоёр улсын харилцаа улам хурцадсаар байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...