Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22 хүртэл явагдана

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 000 гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна. 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харъяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж хүүхдийнхээ регистрийн дугаараар цахимд бүртгүүлнэ” хэмээн нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл ярилаа.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Цэцэрлэгийн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулж байгаа. Бүртгэл эхэлснээс хойш 90 минутын хугацаанд 4033 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлд анхаарах гол зүйл нь харъяа дүүрэг, хүүхдийн регистрийн дугаар зөв эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Бүх бүртгэл цахимаар явагдана” хэмээн тайлбарлалаа.

Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар  “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Мөн цахим элсэлтийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх аж. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...