УИХ-ын гишүүдийн тал нь эмэгтэйчүүд байх ёстой гэж Цэцэд гомдол гаргахаар болжээ

УИХ-ын гишүүн А.Ундраа өнгөрсөн 2018 оны наймдугаар сард НҮБ-ын “HeforShe” хөдөлгөөнийг Монголд санаачлан нээсэн . Энэ хөдөлгөөн нь НҮБ-ын санаачилгаар анх үүсгэн байгуулагдаж өдгөө хэд хэдэн улсад өрнөсний нэг нь Монгол Улс болж байгаа юм. Харин хөдөлгөөний үндсэн зорилго нь жендерийн тэгш байдлыг хангахын тулд зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал төдийгүй эрэгтэйчүүдийн өмнө тулгамддаг асуудлыг ч гэсэн хамтад нь шийдвэрлэх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад эрэгтэйчүүд, хөвгүүдийн хувь нэмрийг оруулах аж.

Түүнчлэн 2019 оны 6 сарын 25-нд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр УИХ-ын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй 2000 гаруй эмэгтэйчүүдийг манлайллын сургалтад хамруулсан. Энэхүү “Эмэгтэйчүүд-Манлайлал” чуулганд УИХ-ын гишүүн А.Ундраагийн дуу хоолой, нөлөө ихээхэн байсан юм.

Энэ чуулганы үеэрх нэг том томоохон санаачилга ажил хэрэг болохоор болжээ. Тодруулбал, А.Ундраа УИХ-ын гишүүдийн тал нь буюу 50 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Үүнийхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ-ын гишүүдийн дийлэнх эрчүүд байгаа нь жендерийн асуудал бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд ийнхүү Цэцэд хандахаар болсон байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...