СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгорын иргэд болон тийш зорчих хүмүүсийн анхааралд

Баянхонгор аймгийн хэмжээнд 2019 оны 07 сарын 14-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ. Иймд нийт иргэд гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байх, зайлшгүй нөхцлөөр хол замд зорчих бол дулаан хувцас, шаардлагатай зүйлсийг авч баталгаат зам, гүүр, даваагаар зорчихыг сэрэмжлүүлж байна.

Малчид цаг агаарын нөхцөл байдал тогтвортой болтол малын бэлчээрт бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, томоохон нуур, голын эрэг, дагуу бууж суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрх, иргэд, малчид үер усны аюултай бүсээс нүүх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар

УЦУОШГазар

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...