Төрийн албаны зөвлөлийнхөн Энэтхэгийн Төрийн захиргааны институтэд ажиллав

Энэ өдрүүдэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчилж БНЭУ-ын Төрийн захиргааны институтэд ажиллаж байна.

Тус улсын анхны Ерөнхий сайд Жавхарлал Неру 1954 онд нээлтийг нь хийж, захирлаар нь тасралтгүй 10 жил ажилласан түүхтэй энэ сургууль үндэсний төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд төрийн удирдлагын сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, орчин үеийн чадварлаг төрийн өндөр албан хаагчдыг бэлтгэдэг төв болон хөгжиж чаджээ.

Өнгөрөгч онд Монгол Улсын яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга, онцгой байдлын албаны ажилтнууд уг инстутийн сургалтад хамрагдсан бол ойрын хугацаанд аймгуудын Засаг дарга, түүний Тамгын газрын болон холбогдох төрийн захиргааны байгууллагын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

БНЭУ-ын Төрийн захиргааны институт нь зөвхөн төрийн байгууллагатай харилцдаг онцлогтой бөгөөд, хоёр орны төрийн албаны хамтын ажиллагааны хүрээнд  Монгол Улсын Удирдлагын академитай хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд БНЭУ-ын төрийн албаны чиглэлээр мэргэшсэн зэрэглэлийн мэргэжлийн багш нарыг Монголд Улсад урьж ажиллуулахаар харилцан тохиролцлоо.

Мөн Төрийн захиргааны институтийн удирдлага, эрдэмтэн профессорууд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон дагалдан яваа төлөөлөгчдөд танилцуулж, сонирхсон асуудлаар харилцан санал солилцлоо.

Монгол Улс, БНЭУ-ын  төрийн албаны хүрээнд харилцан суралцах хамтын ажиллагааны өргөн цар хүрээ байгааг уулзалтад оролцогчид санал нэгтэй тэмдэглэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...