Наадмын нээлт, хаалтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” сэдвээр зохион байгуулна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын
Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат
Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир
Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган-Очир
Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх
Ерөнхий менежер П.Цэрэндагва
Ерөнхий Зураач: О.Баярмагнай
Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА
Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ
Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр нар ажиллаж байна.

Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллаын 2000 шахам уран бүтээлч хамтарсан баг гарган бэлтгэлээ хийж байна.

Наадмын нээлт, хаалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Зууны манлай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр нь зэс, молибденийн хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...