Махны үнэ нэмэгдээд байхад хоолны үнэ яагаад нэмэгддэггүй вэ?

Наадмын дээл, хонь гэж явсаар өөрийн эрхгүй “Наадмын хуушуур” идэх хүсэл төрж, гэрийнхнийгээ дагуулан Зайсан дахь хуушуур, шорлогны газрыг зорив. Хуушуурнаас махны шөл бус хар өнгөтэй тос асгарч байсан ч идэж л орхисондоо тэр шөнөжин харамсав.

Байн байн гүйлгэж, хар хөлс нь цутгах хүүгээ хараад идэж ууж багаа зүйлийг нь хянахгүйгээр, зүгээр л хордуулж алах шахсандаа өөртөө гэмшсэн юм.  Удалгүй эхнэр тэгээд би хүүтэйгээ нэгдэж, ариун цэврийн өрөөний үүдийг шөнөжин сахиж суухдаа “ЕР НЬ МАХНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭД БАЙХАД ЯАГААД ХООЛНЫ ҮНЭ БАРАГ ХЭВЭНДЭЭ БАЙДАГ ЮМ БОЛ? МУУ МАХААР Л ХИЙДЭГ БОЛОХООР АРГАГҮЙ БИЗ” гэсэн бодол төрж байлаа. Ингээд хамгийн ойрхноор нь “ХУУШУУР”-ны орцонд ордог хүнсний бүтээгдэхүүнийн үнэнд бяцхан судалгаа хийснээр дээрх бодол маань улам батажсан юм.

Хуушууранд гурил, мах, сонгино, сармис, давс, гоньд зэрэг амтлагчууд ордог. Тэгвэл гурилын үнийн хувьд он гарсаар тогтмол үзүүлэлттэй байна.

Харин хүнсний ногооны хувьд авч үзвэл байцаа, манжин өсөлт үзүүлж байгаад тогтворжсон дүр зураг харагдана.

За одоо хамгийн гол орц болох махны үнийг авч үзье.

Бусад хүнсний бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахад асар их өсөлтийг үзүүлж байгаа биз. Гэтэл 2019 оны 5 сарыг 6 сартай харьцуулахад ганцхан сарын дотор махны үнэ 2456 төгрөгөөр буюу 22,3 хувиар өссөн байна. Гэтэл хуушуур хаана зарагдаж байгаагаасаа шалтгаалан 1000-1400 төгрөгийн хооронд буву огтхон ч өсөлт гараагүй. Тэгэхээр хоолны газрууд бидэнд маш муу махаар хоол хийж өгч байна уу даа гэсэн эргэлзээ төрж байгаа юм. Хоолны газар, ресторанууд ч гэсэн ашгийн байгууллага. Тэгэхээр тарган сайхан үхэр, хонины махаар хоол хийж өгөх нь юу л бол?

Махны үнэ өссөн шалтгааныг олж тогтоохоор тагнуулын байгууллага хүртэл хүч түрэн орсон. Гэвч эцсийн эцэст  махны үнэ өссөн шалтгаан нь өмнөд хөршийн хэдэн ченжээс болсон юм бол Засгийн газар яаж ажиллаж байгааг л харуулж байна. Ченжүүдэд атгуулчихсан Засгийн газраас болж хэдэн хүн хоолны хордлогод орж, амь нас эрүүл мэндээрээ хохирох ёстой вэ гэж асуумаар байна.

Харин ч тагнууланхныгаа хөдөлгөсний хүчинд нөгөөх мах бэлтгэдэг газрууд нь зүй бусаар хорогдсон, ямар ч чанарын баталгаагүй, туранхай малын мах нөөцөлж байсныг илрүүлсэн. Энийг нь тэгээд бид нар л идэж, ууж байгаа гэж бодохоор дур гутна.

Үхрийн махаа нэг кг-ыг нь 16500 төгрөгт хүргэчихээд эцэст нь поп дуу дуулаад байгаа Засгийн газар “Ченж”-ийн бодлого явуулахаа зогсоох цаг болжээ.

Эх сурвалж: assa.mn

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...