Хотын даргын үзэсгэлэнт гэргий Ч.Ичинхорлоо “Урбан” брэндийн нүүр царай болжээ

Улаанбаатар хотын даргаар томилогдоод 100 хоногийн ажлаа тайлагнаж байгаа С.Амарсайхан үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэгчдээ бүх талаар дэмжин ажиллах бодлого баримталдаг нэгэн. Нийслэлээс саяхан “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд Засаг дарга С.Амарсайхан энэхүү худалдаагаар зочилж, худалдан авалт хийсэн. Тэрбээр энэ үеэр хувийн хэвшлийнхэнд хандаж “Үндэсний үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдээ дэмжих нь Монголын төрийн нэн тэргүүнд хийх ёстой ажил юм” хэмээн хэлсэн нь олон хүнд урам зориг өгснийг дурдах хэрэгтэй.

Хотын дарга С.Амарсайханы эхнэр нь МҮОНТВ-ийн алдартай хөтлөгч Ч.Ичинхорлоо гэдгийг олон нийт андахгүй мэдэх байх. Анагаахын сургуулиас гараагаа эхэлсэн Ч.Ичинхорлоо нэг л мэдэхэд мисс, жүжигчин, нэвтрүүлэгч гээд олон мэргэжлийн эзэн болсон, үзэсгэлэн гоо төрхөөрөө олон түмэнд хайрлагдаж хүндлэгдсэн нэгэн болсон билээ. Тэгвэл нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо үндэсний үйлдвэрлэгч “Урбан” брэндээс Үндэсний их баяр наадамд зориулан гаргасан “Наадам” коллекцийн нүүр царай болжээ. Тэрээр өөртэй нь усны дусал мэт адилхан охиныхоо хамт үндэсний “Урбан” брэндийг сонгож, зуны коллекцийн нүүр царай нь болсон  байна.

Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы гэр бүл үндэсний үйлдвэрлэлээ сонгож, дотоодын үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжиж байгаа нь бусдад зөв үлгэр дуурайл болж, олон нийтэд эерэг сайхан сэтгэгдэл төрүүлж байна гэж үндэсний үйлдвэрлэгчид ам сайтай байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...