УИХ–ын ээлжит бус чуулган есдүгээр сар хүртэл хуралдана

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хааж, үргэлжлүүлээд ээлжит бус чуулганыг зарлан хуралдууллаа.

Ээлжит бус чуулган өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэн 14 асуудлыг хэлэлцэх юм байна. Үүнд:

  1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон холбогдох хууль тогтоолын төсөл
  2. “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай;
  3. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт
  4. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  5. Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  6. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  7. Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  8. Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  9. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсыи Их Хурлын тогтоолын төсөл
  10. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл .Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх.;
  11. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл
  12. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  13. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  14. Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга манай улсад айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны...

Х.Баттулга: Сайн сурах чухал ч сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү

Х.Баттулга: Сайн сурах чухал ч сайн хүн болох нь...

Х.Тэмүүжин: Хэрэг гарсны дараа хэд хэдэн гишүүн өрөөгөө учиргүй их цэвэрлэсэн байна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын...

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын...