АН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөх хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэж мэдэгдлээ

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг тусгаагүй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн АН-ын зөвлөл үзэж, нэг дэх хэлэлцүүлэгт оролцоогүй. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахын өмнө тус бүлгийн гишүүд орон нутгийн иргэдтэй уулзжээ. Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэлгүй байна гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат онцлов.

Д.Эрдэнэбат хэлэхдээ “Төслийн талаар иргэд мэдээлэлгүй байгаа нь Үндсэн хуульд яаран өөрчлөлт оруулах нь буруу хэмээн үзэж байгаа. Учир нь, мэдээлэлгүй иргэд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал өгөх боломжгүй. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай байна. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй” хэмээсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...