Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татжээ

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татлаа.

2016 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д. Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн.

Монгол улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөнд ийнхүү хариуцлага тооцож эргүүлэн татлаа.

Ерөнхий сайд энэ мэт улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг ЗГ-ын хуралд яаралтай оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...