БНХАУ Канадаас бүх төрлийн мах авахаа зогсоож байгаагаа зарлажээ

Канад дахь Хятадын элчин сайдын яамны мэдээлснээр Канадын Frigo Royal компанийн экспортолсон гахайн махны дээжээс рактопамин хэмээх хориотой бодис илэрсэн байна. Махны гарцыг дээшлүүлэх зорилгоор ашигладаг энэхүү нэмэлт тэжээлийг Хятадад хүний эрүүл мэндэд хортой гэж үзэн хуулиар хориглодог бол АНУ, Канадад зөвшөөрдөг ажээ.

Уг зөрчлөөс улбаалан шалгалт явуулахад Канадын засгийн газраас мах экспортлогчдодоо олгосон нийт 188 лицензийг хуурамчаар үйлдсэн болохыг Хятадын тал илрүүлсэн байна. Тиймээс Хятад улс Канадын бүх төрлийн махны импортыг энэ сарын 25-наас эхлэн зогсоохоор болсныг мэдэгджээ.

Хятад бол АНУ-ын дараа Канадын хоёр дахь том худалдааны түнш юм. Зөвхөн 2017 онд Канад улс нийт $292 саяын дүнтэй гахайн мах Хятадад нийлүүлжээ.

Саяхан Хятадад гахайн халдварт өвчин гарсан нь Канадын импортыг эрс нэмэгдүүлээд байв. “Хуавэй” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг 2018 оны арванхоёрдугаар сард АНУ-ын хүсэлтээр баривчлан саатуулсан нь хоёр орны харилцааг муутгаад байгаа. Түүнийг эдийн засгийн хориг зөрчиж, Иранд тоног төхөөрөмж нийлүүлсэн гэж буруутгаж байгаа юм.

Энэ явдлын дараа удалгүй Хятадад ажилладаг Канадын хоёр иргэнийг Бээжингийн эрх баригчид баривчилж байв. Тэднийг төрийн нууц мэдээлэл хулгайлсан гэж буруутгасан байна. Үүнээс гадна хар тамхи хилээр нэвтрүүлсэн Канадын иргэн Роберт Ллойд Шеленбэргийг Хятадын шүүх нэгдүгээр сард дахин шүүж, цаазын ял оноосон нь хоёр орны зөрчлийг улам гүнзгийрүүлээд байгаа.

Эх сурвалж: CNN

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...