Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй хаусыг шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлжээ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан гэх 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаусыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан албадан чөлөөлж байна.

Л.Пүрэвбаатар 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ийн шийдвэрээр төмөр замын даргаар томилогдсон. Томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авчээ.

Түүнийг ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр албан ажлаас нь чөлөөлсөн боловч тэрбээр УБТЗ-ын хөрөнгөөр худалдан авсан орон сууцаа чөлөөлж өгөөгүйгээс үүдэн уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм.

2018 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Уг хаусыг Л.Пүрэвбаатарын эзэмшлийнх мөн” гэдэг шийдвэр гаргасныг УБТЗ-аас эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс дээрх хаус нь УБТЗ-ын өмч хөрөнгө мөн гэдгийг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...