Мэргэн буудагчдын тэмцээнд цагдаагийн алба хаагч нар өнгөллөө

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг буудлагын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээнийг Хил хамгаалах байгууллага хариуцан зохион байгуулж явуулсан юм. Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт болсон тус тэмцээнд нийт 11 байгууллагын 150 гаруй тамирчин өрсөлдөж ур чадвараа сорьсон.

Тэмцээнд оролцогчид карбины нэг, хоёрдугаар дасгал, гар бууны нэг, хоёрдугаар дасгал, болон мэргэн буудагчийн гэсэн төрлүүдэд өрсөлдөж Монголын практик буудлагын холбооны мэргэжлийн шүүгч нар шүүн явуулав. Тус тэмцээнд багийн буудлагын төрөлд нийлбэр дүнгээр:

Нэгдүгээр байрт:  Цагдаагийн ерөнхий газар,

Хоёрдугаар байрт: Хил хамгаалах байгууллага, Хилийн 0303 дугаар тусгай салбарын II баг,

Гуравдугаар байрт: Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид орлоо.

Тэмцээний мэргэн буудагчийн төрөлд хүрэл медалийг Зэвсэгт хүчний жанжин штаб, ахлах ахлагч Э.Баясгалан, мөнгөн медалийг Хилийн 0303 дугаар тусгай салбар, ахлах ахлагч Ч.Энхтүвшин, алтан медалийг Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогч, ахлах дэслэгч Б.Эрдэнэ-Очир тус тус хүртлээ.

Харин нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын баг тамирчид Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээнд тэргүүлсэн юм.

Байгууллагын удирдлагуудын дундах буудлагын тэмцээнд нэгдүгээр байрт ЦЕГ, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал /14 секунд 19 дойл/, хоёрдугаар байрт ХХЕГ, бригадын генерал Х.Лхагвасүрэн /14 секунд 67 дойл/, гуравдугаар байрт ШШҮХ, бригадын генерал Д.Батжаргал /23 секунд 64 дойл/ орлоо. Тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртсэн нийт баг, тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрэмжит шагналыг гардуулсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...