Home Нийгэм Хөгцөрсөн 60 тонн цагаан будааг Замын-Үүдээр оруулах гэж байжээ

Хөгцөрсөн 60 тонн цагаан будааг Замын-Үүдээр оруулах гэж байжээ

0
Хөгцөрсөн 60 тонн цагаан будааг Замын-Үүдээр оруулах гэж байжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 04-ний өдөр БНХАУ-аас импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрсөн байжээ. Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлсэн байна. Хөгцөрсөн цагаан будааг экспортлогч оронд нь буцаасан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.