Терроризм, хүчирхийллийн эсрэг бүс нутгийн бага хурал Улаанбаатарт болно

“Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд бүх нийгмийг хандуулах” сэдэвт бүс нутгийн бага хурал Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сарын 20-21-нд болно.

Өндөр түвшинд болох бүс нутаг хоорондын тус бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрууд хамтран зохион байгуулах юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга санаачилгаар гишүүн улс орнуудын  терроризмтой тэмцэх эрх бүхий байгууллагын тэргүүн нарын өндөр хэмжээний бага хурлыг анх санаачлан 2018 оны 6 дугаар сард Нью-Йорк хотод хуралдсан.

Анхны хурлаас терроризмын эрсдэлийг арилгах зайлшгүй шаардлага байгааг бүх нийтээр зөвшөөрч дараагийн хурал болох хүртлэх 2 жилийн хугацаанд бус нутаг бүр терроризмтой тэмцэх сэдвээр бага хурлууд зохион байгуулахыг чиглэл болгосон дагуу Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлын санаачилгаар Улаанбаатарт бүс нутгийн бага хурал хийх санаачлага гаргасны дагуу хурлыг зохион байгуулах болсон байна.

Бага хурлын зорилго бол үр нөлөөтэй, хүний эрхэд нийцсэн, жендэрыг хангасан  ТТХДЭРУСТ бодлого боловсруулахад тулгарч байгаа өнөөгийн сорилт, сайн туршлагыг хэлэлцэх, тус бүс нутагт ЕАБХАБ-ын болон Азийн улс орнуудын хооронд яриа хэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх, цаашдын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино. Тухайлбал,бага хурал дараахи асуудлуудад анхаарлаа хандуулна. Үүнд:

  • ТТХДЭРУСТ бодлого баримтлахдаа соёл, шашин хоорондын яриа хэлцээний үүрэг уялдааг чухалчлах, бүс нутагт хуримтлуулсан сайн туршлага солилцох замаар нийгмийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх;
  • Залуучууд болон орон нутгийн байгууллагуудад ТТХДЭРУСТ талаар эрх мэдэл олгох, үр нөлөөтэй дорвитой үйл ажиллагаа бүс нутаг даяар хэрэгжүүлэх;
  • Үндэсний бодлого, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхдээ бүх нийгмийг татан оролцуулах арга хэрэглэх;
  • ТТХДЭРУСТ талаар үр нөлөөтэй бодлого, арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарах асуудлуудҮндэснийбүс нутгийн болон олон улсын байгууллага хооронд сайн туршлага солилцох.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...