С.Жавхлан гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг шууд түдгэлзүүлэх төсөл санаачилжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй.

Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...