“Хар сарнай” хамтлагийн Амараагийн “Сэрүүн булаг” үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ

Уран бүтээлээрээ залуусын зүрх сэтгэлийг огшоож, байлдан дагуулж чаддаг дуучдын нэг бол “Хар сарнай”-гийн МУСТА С.С. Амармандах буюу Амараа. Тэрбээр хоёр хоногийн өмнө “Сэрүүн булаг” дууныхаа шинэ клипийг цацлаа. “Сэрүүн булаг” дууг О.Цагаанзамаас албан ёсны зөвшөөрлийг авч өөрийн жанртаа оруулан дуулан, клипжүүлжээ. Тун удахгүй тэд хамтарсан шинэ уран бүтээлээ хийхээр төлөвлөжээ. Шинэхэн клипээ  “Имиж” студи бүтээсэн бол “Нью стар” студид  хоолойгоо бичүүлсэн байна. 

Энэхүү клипийг Тулгар төрийн 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулан бүтээжээ. Түүний шинэ клип олон нийтээс өндөр үнэлгээг аваад байна. Тухайлбал, фэйсбүүк хуудсаар нь дамжуулан 74 мянган хүн үзсэн бөгөөд youtube сувгаар 270 гаруй үзэгч үзжээ. Мөн 2 мянган хүнд ихээхэн таалагдсан үнэлгээг авч, 1 мянга гаруй фэйсбүүк хэрэглэгч бусдадаа хуваалцаж, түгээжээ. Энэ жил  дуучин Амараагийн хувьд уран бүтээлийн олз арвин байх нь ээ.

Тодруулбал, “Мандтугай” нэртэй шинэ цомгоо тун удахгүй гаргаж фэнүүдээ баярлуулах гэнэ. Уг  шинэ цомог нь монгол туургатны бөгөөд орчин үеийн шинэ дуунуудаас бүрджээ. Мандтугай дуу нь түмэн олондоо үндэснийхээ өв соёлыг сурталчлан харуулах зорилготой аж. Мөн “Би монгол хүн” CD нь үзэгч, сонсогчдын хүсэлтээр дахин хэвлэгдэн гарч байгаа бөгөөд удахгүй худалдаанд гарах юм байна. Тус CD-нд нь  “Тэнгэрийн тамга”, “Төрийн дуулал” зэрэг хит уран бүтээлүүд нь багтсан байдаг гэдгийг сонсогчид андахгүй мэднэ.  


spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...