Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Ойрын өдрүүдэд  төв болон говийн аймгуудын зарим нутгаар үеэр болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Эрүүл мэндийн Сайдын өгсөн үүргийн дагуу үерийн голомтод мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, гамшигт өртөгсдөд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээг  шуурхай үзүүлж байна.
Тухайлбал Төв аймгийн Баянхангай сумын эмнэлэгт аймгийн төвийн мэргэжлийн эмч нар ажиллаж,  25 настай жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд амаржууллаа. Мөн үерийн усанд боогдсон 30 гаруй зорчигчдод эмч нар үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авлаа.
Эрүүл мэндийн яамны зүгээс ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл, цуврал зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулж байна. ,
Цаашид нийт нутгаар хур бороо үргэлжлэн орох тул ард иргэд та бүхнийг Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэн эрсдлээс сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...