Хотын дарга Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг ажлаас нь халжээ

Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халах шийдвэр гаргажээ.

 Ж.Дамдинцэрэнг хотын экс дарга Су.Батболдтой холбоотой нэгэн бичлэгт байсан гэсэн үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл нэг хэсэг их тархсан. Тэрээр төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн нь гүтгэлэг,  өнөөдрийг хүртэл Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна. Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ