УИХ-ын гишүүн асан Д.Арвин тэнгэрийн оронд заларлаа

УИХ-д дөврөн удаа сонгогдон ажиллаж байсан Д.Арвин хүнд өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 1981-1987 онд АА-ийн 221, 162 дугаар ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд ЭНЭШТ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон хэмээн түүний намтар түүх дурайж байдаг.

Д.Арвин 2000- 2012 он хүртэл буюу МАХН, МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байв. Тодруулбал, УИХ-ын 2000, 2004, 2008 оны сонгуульд төрөлх Хэнтий нутагтаа нэр дэвшин ялалт байгуулж байсан бол 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс нэр дэвшин сонгогдож байлаа. Түүнийг эмэгтэй парламентчдын манлайлал болсон удирдагч байсан хэмээн ойр дотныхон нь дүгнэдэг. Тэрбээр төрийн бодлого боловсруулах, хууль эрх зүйн олон шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Талийгаачийн ар гэр, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...