Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзан ажил хэрэгч яриа өрнүүллээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г энэ сарын 3-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжин, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйг тэмдэглээд, энэ онд хоёр талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал болон харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход залуусын оролцоог нэмэгдүүлэх, үүнд нийгмийн сүлжээний давуу боломжийг ашиглах, залуу судлаач, дипломатуудын оролцоотой “Peacebook” цахим сэтгүүл гаргах санаачилгынхаа талаар танилцуулж, энэ чиглэлээр Японы судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд эл чиглэлд үргэлжлүүлэн мэдээлэл солилцож ажиллахаар тогтов.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...