Хэрэглэгчээ хохироосон “Мобиком”-ыг 20, “Юнивишн” компанийг 5 сая төгрөгөөр торгожээ

Хэрэгдэгчдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Мобиком” корпорацид шалгалт хийхэд  зөрчил дутагдал илэрсэн тул тус компанийг 20 сая төгрөгөөр торгохоор болжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр “Мобиком” корпораци хэвлэл мэдээлийн хэрэгслээр “Хэрэглэгчдийг багцын өөр үйлчилгээнд шилжүүлэх, мөн хоёрдугаар сарын нэгнийг хүртэл аливаа багцын үйлчилгээ сонгоогүй хэрэглэгчдэд Мобикомын зүгээс багц сонгож, үйлчилгээ үзүүлнэ” гэсэн. Үүнтэй холбоотой гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийлээ.

Ингэхэд “Мобиком” корпораци хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, хэрэглэгчтэй байгуулж буй стандарт гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан гэдэг нь тогтоогдсон” гэв.

“Юнивишн” ХХК нь “Ай Пи Тв” үйлчилгээний талаар хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр үнэ тарифаа нэмсэн, авахыг хүсээгүй үйлчилгээг хүчээр өгч нэмэлт төлбөр авч байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...