Эрдэнэт үйлдвэр “Токио-2020” олимпийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадам, паралимпийн XVI наадмын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр “Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар баг, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон боломж бүрдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид Их спортыг ямагт дэмжсээр ирсэн. Токиогийн зуны олимпийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсонд баг тамирчид, тэдэндээ итгэл хүлээлгэж буй ард түмнийхээ өмнөөс уурхайчид, удирдлагуудад талархаж буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ үеэр онцоллоо.
Монгол Улсын баг, тамирчид “Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд “Бээжин-2008” олимпийн наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар буудлагын хоёр тамирчин, паратаеквондогийн мөн хоёр тамирчин олимпийн эрх аваад байна. “Рио-2016” олимпод Монгол улс 37 эрхийг авч, баг тамирчдаа илгээсэн бол энэ удаа 40 эрх авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...