Автобусны карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлнэ

Улаанбаатар Смарт Карт ХХК нь Circle K, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажилласанаар иргэд “Umoney” карт цэнэглэлтийн үйлчилгээг 24 цагаар авах боломжтой болсон. Гэсэн ч өнөөдрийн байдлаар нийт 547 “Umoney” карт борлуулах цэнэглэх цэг ажиллаж байгаагаас 426 нь Үндсэн гэрээт цэнэглэх цэг буюу автобусны буудлын ойролцоо байрлах хувь ТҮЦ, дэлгүүрүүдэд байрлаж байна.

Arslan.mn

Иймд иргэд “U money” картын борлуулалт, цэнэглэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа гэрээт цэгүүдийг таньж үйлчлүүлэхэд амар хялбар, ил тод, ойлгомжтой байлгах зорилгоор бүх гэрээт цэнэглэх цэгийн хаягжилтыг сольж сайжруулан, иргэдэд карт борлуулах цэнэглэх үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу тогтмол үзүүлэхийг сануулан ажиллаж байна.

Цаашид сүлжээ дэлгүүрүүд болон албан ёсны “Umoney” үйлчилгээний цэгийн тоог нэмэгдүүлэх замаар иргэд уртасгасан цагаар цэнэглэлтийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэн ажиллах юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...