Улсаараа сонгуулийн нэг тойрог болох хувилбарыг эрх баригчид санал болголоо

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. 2017 онд байгуулагдсан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгээс Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулснаа бүлэгтээ танилцуулжээ.

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Сонгуулийн ажлын хэсэгт УИХ-д суудалтай намууд болон бие даагчдын төлөөлөл багтсан. 2015 онд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн байсныг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын сонгууль нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, Орон нутаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурал нь тусдаа сонгуулийн хуулиар явах зайлшгүй шаардлага байна гэх үндэслэл гарсан учир өөрчлөлт хийсэн.

Цаашдаа Монгол Улс тогтвортой хөгжихийн тулд нэр хүндтэй хүмүүсээр УИХ-ыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсад  ашигтай хувилбарыг сонгосон. Бид дөрвөн хувилбар боловсруулсан. Нэгдүгээрт, одоогийн байгаа жижиг 76 тойрог. Хоёрдугаарт, томсгосон мажоритар буюу олон мандаттай тойрог. Гуравдугаарт, бүсчилсэн тойрог. Дөрөвдүгээрт, улс нэг тойрог гэсэн дөрвөн хувилбар боловсруулаад байна.

Эдгээрээс ажлын хэсэг Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэх хувилбараар Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв зүйтэй гэж үзсэн. Тэгэхгүй бол өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиуд улс орны эдийн засгийн чадавхийг сулруулж байсан. Тойрог, жалгын сэтгэлгээнд үндэслэж байсан учраас ийм хувилбарыг гаргаж ирсэн. Ажилгүйдэл, ядуурлын асуудалд УИХ-д сонгогдсон 76 гишүүн нэг тойргийн сэтгэлгээгээр ажиллах учиртай. Удахгүй Засгийн газраас санал авна. Ер нь энэ сонгуулийн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг хийж нэгтгэсэн. Улс төрийн намууд болон ард иргэд 230 санал ирснээс 135 саналыг нь хүлээн авч тусгасан” гэсэн юм.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаагийн УИХ-ын сонгууль хийжээ. Энэ хугацаанд дөрвөн удаа олон тойрог, нэг мандат буюу 76 тойргийн жижиг мажоритараар, хоёр удаа томсгосон томсгосон 26 тойрог буюу олон мандатаар, нэг удаа холимог тогтолцоогоор сонгууль явуулсан байдаг. Өмнө нь сонгууль болохоос 6 сарын дотор Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гэсэн хориг байсныг 2012 онд хуулиас хассан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...