Ромын Пап АНУ-Мексикийн хилийн ханыг хамгийн харгис үйлдэл гэв

Ромын пап Франциск АНУ-Мексикийн хилийн дагуу хана барьж эхэлснийг буруушааж буйгаа Мексикийн телевизийн ярилцлагад орох үеэрээ илэрхийлжээ. Тэрээр, Берлиний хана ямар олон хүнд уй гуниг, сэтгэлийн зовлон авчирсныг сануулах бэлээхэн түүх байхад дахин ийм алдаа хийж байгаад харамсч байна. Энэ  бол хүүхдийг эцэг  эхээс салгаж байгаатай л адил байгалийн  хуулийг зөрчсөн хамгийн харгис үйлдэл гэж дүгнэж буйгаа хэлсэн байна.

Трамп  юугаа, хэнээс хамгаалах гээд  байгаа юм бол,  би ойлгохгүй байна. Эх орноо юу, эдийн засгаа юу,  эсвэл бүр өөр онцгой зүйлийг хамгаалах гээд байгаа юм уу гэж тэрээр гайхширч буйгаа онцолжээ.

Энэ бүх санал бодлоо Доналд Трамптай нүүр тулж хэлэхэд бэлэн байгаагаа ч хэлсэн байна.

Хана барих ажилд гар бие оролцож буй хүмүүс өөрсдийнхөө эсрэг хана барьж байгаа гэсэн үг гээд тэдгээр буруу үйлдэл хийж буй хүмүүсийн өмнөөс залбирах болно гэдгээ хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...