ИНЕГ: Манай ажилтны золгүй ослыг улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор санаатайгаар гуйвуулж байна

ИНЕГ-ын Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер золгүйгээр амь насаа алдсантай холбоотойгоор тус байгууллагын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хуралд ИНЕГ-ын Агаарын навигаци, бодлого зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат, Нисэх буудлуудын удирдах гадрын дарга Д.Эрдэнэбаатар, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга, Ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн дарга П.Ганболд, Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Баяртогтох нар оролцлоо.

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн арга хэмжээ жил бүрийн тавдугаар сард  тохиодог уламжлалтай. ИНЕГ энэ удаагийн ойн арга хэмжээг угтан жил бүр уламжлан болсон арга хэмжээнүүдийг зохион байгуулхаас илүүтэй нийтэд нисэхийн салбарын ажил мэргэжлийг сурталчлан таниулах, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагаа болон нисэхийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шинэ санаа, бүтээлч ажиллагааг дэмжих, нийтийг хамарсан хүмүүнлэгийн ажил, нийтийн биеийн тамир спортыг сурталчилан таниулах зэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлсэн байна.

Арга хэмжээнүүдийг тодорхой дурдвал:

  • Нийслэл хотын тохижилт, байгаль орчныг хамгаалах, бүхий нийтийн оролцоог дэмжих чиглэлээр ажилчдыг өөрийн харьяа болон нийслэлийн зарим дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт цэвэрлэгээ, мод тарих үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдөр,
  • Ажилтнуудын англи хэлний мэдлэг, ур чадварыг сорисон BEST IN ENGLISH тэмцээнийг, тавдугаар сарын 17-ны өдөр
  • Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор 6 төрлийн спортын арга хэмжээг 22, 23-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт,
  • Нисэх миний ирээдүй мэргэжил сонгох, сурталчлах арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 18-ны өдөр тус тус зохион байгуулжээ.

Ингээд тавдугаар сарын 24-ны өдөр буюу өнгөрөгч баасан гаригийн 10 цагт ажил үйлсээрээ тэргүүлсэн ажилтнуудад шагнал гардуулах арга хэмжээ ИНЕГ-т зохион байгуулагдаж 12 цаг гэхэд баярын бүх арга хэмжээ албан ёсоор дууссан байна.

94 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх талаар байгууллагын зүгээс тухайн өдрүүдэд нисэхийн аюүлгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хэвийн жигд үйл ажиллагааг хангах чиглэлээр ИНЕГ-ын даргын 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн үйлдвэрлэлийн шуурхай хуралдаан дээр онцгойлон үүрэг чиглэл өгч ажилласан бөгөөд харьяа алба салбарууд нь дээрх хугацаанд албан ёсны баяр ёслолын арга хэмжээ, нийллэг амралт зугаалга зохион байгуулахгүй байх, ажлын цаг ашиглалт сахилга хариуцлагыг өндөржүүлэх талаар онцгойлон үүрэг чиглэл өгсөн гэдгийг АНБЗГ-ын дарга Ё.Эрдэнэбат хэлсэн.

Энэ асуудал нь 7 хоног бүрийн даваа гаригт хуралддаг ИНЕГ-ын үйлдвэрлэлийн шуурхай хуралдааны тэмдэглэлд бичгээр болон дуу хураагуурт баримт болон үлдсэн байна.

2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоол, Зам Тээврийн Хөгжлийн Сайдын албан даалгаварыг ханган ажиллах зорилгоор төсвийн сахилга хариуцлага, өвөлжилтийн бэлтгэл ханган ажиллах, нисэхийн аюулгүй ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, үндэсний их баяр наадам, ойн арга хэмжээ, галын аюулаас урьдчилан сэргийлэх гэх мэт сахилга хариуцлага, дэг журмыг чангатган ажиллах талаар нийт 10 гаруй албан даалгавар ИНЕГ-ын дарга баталж мөрдөн ажилаж ирсэн талаар ХЭЗДБГ-ын дарга П.Ариунболд мөн дурдлаа.

Холбоо, навигаци, ажиглалтын албанд инженерээр ажиллаж байсан залуу амралтын өдөр найз нөхдийн хамт амарч яваад ахуйн ослоор амь насаа алдсан харамсалтай явдалд ар гэр, хамт олон нь тун их харамсч, гашуудаж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл ахуйн энэ золгүй ослыг санаатайгаар гуйвуулж улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор гуйвуулсан мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул ИНЕГ зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүсийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм байна.

Талийгаачийн гэр бүл төдийгүй хамт олон, найз нөхөд  нь эмгэнэж байгаа эл золгүй явдлыг санаатайгаар ташаа мэдээллэхгүй байхыг ИНЕГ хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас хүслээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...