С.Эрдэнэ: Цэц улс төрийн хүчний захиалга гүйцэтгэдэг байгуулага болжээ

Үндсэн хуулийн цэцээс өчигдөр дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзээд, сонгуультай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

С.Эрдэнэ:  “Үндсэн хуултийн цэц ийм шийдвэр гаргах нь ойлгомжтой байсан. УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч эс хүлээж авсан ч энэ сонгууль болохгүй юм байна гэсэн ойлголттой байна. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явуулах боломжгүй болно гэсэн үг. Хүлээж авахгүй байлаа гэхэд нэгэнт дунд суудлаараа шийдвэр гаргачихсан цэц их суудлаараа баталгаажуулах нь мэдээж. Тэгэхээр аль ч тохиолдолд сонгууль явагдахгүй нөхцөл байдал үүсчихлээ гэж харж байна. Өнөөдөр эрх баригч намын хийж байгаа үйлдэл үнэхээр ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл болж байна. Цэцийн дүгнэлт дээр нийтэд ойлгомжгүй маш олон тайлбар хийсэн. УИХ-ын гишүүн бол зөвхөн сонгогдсон тойргоо төлөөлөх биш бүх ард түмний элч төлөөлөгч байна гэсэн үндэслэлээр одоо байгаа 75 гишүүн бол бүх ард түмний төлөөллийг бүрэн хангах боломжтой гэсэн үндэслэлийг дахин дахин хэлээд байна билээ. Хэнтий аймгийн 17000 сонгогчийн эрх ашгийг үндсэн хуулийн цэц гишгэчихлээ. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ умартаад олонх болсон улс төрийн хүчний захиалга гүйцэтгэдэг байгуулага болжээ гэдгээ ил тод харууллаа.” Гэсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...