АН Г.Батхүү агсны хэргээр Олон улсын парламентын холбооноос дэмжлэг авах хүсэлт гаргав

Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Төрийн ордонд амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгаланд хүсэлт хүргүүлж байна. Хэрэг явдал гараад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад өнөөдөр Хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгээс өөр мэдээлэл албан ёсоор огт хийгдээгүй байна. Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргааныг дагуулсан хэвээр байна. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Тиймээс Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна.

Нөгөөтэйгүүр энэ долоо хоногт буюу 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган зохион байгуулагдаж байгаа тул уг асуудлыг Олон Улсын Парламентын холбоонд албан ёсоор тавих, нааштайгаар шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байна гэж Улсын  Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс үзэж байна.

Иймд Таныг УИХурал дахь Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын хувьд дээрх асуудлаар Олон Улсын Парламентын Холбоонд цаг алдалгүй хандаж, асуудлыг нааштайгаар нэн яаралтай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс хүсэж байна гэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...