Уламжлалт анагаах ухааны үүднээс хоногийн цагуудыг хэрхэн хувааж, тухайн цагуудад яаж хооллох ёстойг эндээс уншаарай.
03:40-07:40
Хийн цаг. Өглөөний энэ цагт шингэхдээ амархан халуун бүлээн шөлтэй хоол идэх хэрэгтэй. Өглөөний цайнд хий дарах халуун цай, янз бүрийн зутан, өрөм ааруул, өөхөн тосонд хайрсан боорцог идэж болно.
07:40-11:40
Бадганын цаг. Ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй. Энэ цагт хоол идвэл бадганыг арвидуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан муу ажиллах зэрэг сөрөг талтай.
11.40: 15.40
Шарын цаг. Энэ цагт махан хоол хүнс хэрэглэ. Өдрийн гол шим тэжээлээ авах цаг юм.
15.40-19:40
Хийн цаг. Энэ цагт хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх төрнө. Хийн цагт өлсөх нь хийг улам арвидуулах, хямраах нөхцөл болох тул энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс 19:40 цагаас өмнө шингэц сайтай хоол хүнс идээрэй.
19:40-23:40
Бадганын цаг. Ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй
23:40-03:40
Энэ цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой.
Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амраад хийн цагаар буюу үүрээр 04:00 цагт босдог байжээ. Гэхдээ орчин үед энэ цагт босно гэдэг хэцүү ч аль болох эрт босч 07:40 цагаас өмнө өглөөний цайгаа уувал сайн.