‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно

Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээнийг дүүргийн Усан спорт сургалтын төвд хичээллэдэг хүүхэд, багачуулын дунд зохион байгуулах гэж байна.

Усанд сэлэлтээр хичээллэдэг хүүхэд, багачуудын эрүүл мэндийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээнийг зургадугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах ажээ.

Тэмцээн 6-8 нас, 9-11 нас, 12-15 нас болон 15 нас ба түүнээс дээш гэсэн ангиллаар явагдана. Тэмцээний бүртгэл 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл явагдах тул эцэг эхчүүд та бүхэн хүүхэд багачуудаа ‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээнд оруулна уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...