Шоумен, жүжигчин Владимир Зеленски өнгөрсөн сарын 22-нд болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд үнэмлэхүй ялалт байгуулж, ард түмнийхээ 70 гаруй хувийн саналыг авсан. Ингэснээр Украины зургаа дахь Ерөнхийлөгч болсон Владимир Зеленски өнөөдөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө.
Тэрээр Украины Үндсэн хууль дээр гараа тавьж хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль болон бусад хуулийг хүндэтгэн ажиллаж, ард түмнийхээ хүсэл зорилгыг тэргүүнд тавьж Украин улсын нэр хүндийг дэлхийд дээшлүүлж ажиллахаа амалжээ. Тангарагаа өргөснийх нь дараа шинэ Ерөнхийлөгчид тамга болон тус улсын төрийн албан ёсны бэлгэдэл болсон гинж, очирт таягийг гардуулан өгчээ.
Зеленски албан тушаалаа авсаныхаа дараа Украины Дээд Радаг би тараана гэдгээ мэдэгджээ. Мөн Донбасст гал зогсоохоос ажлаа эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
Владимир Зеленски “Украины ерөнхийлөгч бол хулгайч биш л байх хэрэгтэй” гэсэн маш энгийн хялбар уриатайгаар сонгуульд оролцож үнэлэхүй ялалт байгуулсан бол өмнөх Ерөнхийлөгч Прошенко санал хураалтын 25 хувийн санал авсан юм.