Х.Тэмүүжин: Талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд МАН-ын гишүүнтэй уулзсаныг тогтоосон

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас барсан хэргийн талаар АН өнөөдөр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан бидэнд энэ хэргийг улстөржүүлэх, ашиг хонжоо хайх ямар ч хүсэл сонирхол байхгүй. Хамгийн гол нь талийгаачийн амь насаа алдсан байдлыг үнэн зөвөөр тогтоож, нийгэмд худал ташаа мэдээлэл зохион байгуулалттайгаар тарааж байгаагийн эсрэг байгаа юм гэлээ. АН-ын дэд дарга Х.Тэмүүжингийн хэлснээр бол талийгаач Г.Батхүү өөд болохынхоо өмнө УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй, зорилготойгоор тарааж байгаа цуурхал ажээ.

Талийгаач Г.Батхүү нас барахаасаа 20 минутын өмнө МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын нэгэн гишүүнтэй өрөөнд нь уулзсаныг тогтоожээ. Төрийн ордны Засгийн газрын хуралдаан болдог хэсгийн гонхноос унаж ихээхэн бэртэл авч нас барсныг АН-ынхан энэ үеэр хэллээ. Хүн өөрөө тэр өндрөөс унах ямар ч нөхцөлгүй учраас талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй байж магадгүй гэж АН хардаж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагууд шуурхай, шударга ажиллаж хэргийг үнэн зөвөөр нь илрүүлэхийг АН цаашид шахаж шаардах юм байна. Юутай ч УИХ-ын дарга асан Г.Батхүү шатнаас унаагүй, зүрх нь зогссон шалтгаанаар нас бараагүй нь тодорхой боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...