Бүсгүйчүүд бид нүүрээ арчлах ёстойгоо мэддэг ч гоо сайхны том илэрхийлэл болсон хүзүүгээ арчлахаа мартчихаад байдаг гэмтэй. Нүүрний арьсыг бүр унжиж суларсан үед мэс засал хийж татуулж аргалж болдог бол хүзүүний арьс нэг л суларч үрчийвэл ямар ч арга засал байдаггүй. Тиймээс хүзүүгээ арчлахаа хэзээ ч битгий мартаарай. Мөн нүүрний арьснаас илүү хүзүү таны насыг илчилж орхидогийг байнга сана.
Алчуураар ороох арга
Алчуурыг хүйтэн усанд норгоод эрүү, хацрын доод хэсгийг нэлээд чанга ороож хэсэг байлгана. Дасгалыг нэг удаад 10-15 удаа давтана.
Тосоор жин тавих арга
Жин тавихдаа хөвөн эсвэл ус нэвтэрдэггүй цаас, нүүрний тэжээлийн тос зэргийг бэлдэнэ. Хүзүү эрүүгээ сүүн цэвэрлэгчээр арчиж дараа нь тос түрхэнэ массажлан шингээнэ. Хөвөнг чийглэн хүзүү, эрүүн дээрээ тавьж хэвтэнэ. Хагас цагийн дараа жингээ авч нүүр, хүзүүгээ хүйтэн усаар угаана.
Халуун, хүйтэн усаар жин тавих арга
халуун хүйтэн ус бүхий хоёр сав бэлдэж тус бүрт алчуур хийнэ. Хүйтэн усанд норгосо н алчуурыг хүзүүн дээрээ тавиад хэдэн минутын дараа халуун усаар норгосон сольж тавина. Энэ мэт ээлжлэн 10 минут тавиарай. Энэ аргыг 2-3 хоногт нэг удаа хийж заншвал тустай.
Гар утас ширтэхдээ ч хүзүүгээ хайрла
Байнга бөгтийж, толгойгоо унжуулж явснаар хүзүүнд үрчлээс үүсэхэд нөлөөлдөг. Мөн хэт өндөр дэр ч хүзүүнд үрчлээ үүсэхэд нөлөөлнө.
Гар утас, зурагт, номыг нүднийхээ доод түвшинд байрлуулж харснаар хүзүүнд үрчлээ үүсэх нөхцлийг бүрдүүлдэг тул толгойгоо цэх байлгахыг хичээгээрэй. Мөн хүзүүний дасгалуудыг хийж байхаа мартуузай.