“”Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор автомашингүй өдрийг өнгөрүүллээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өдгөө арав дахь жилдээ тэмдэглэж буй энэхүү өдрийг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор НЗДТГ, НЭМГ, НЦЕГ, НЦГ-аас хамтран зохион байгууллаа.

“Автомашингүй өдөр”-т зориулсан урлаг, спортын арга хэмжээний нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд иргэд, олон нийтэд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэж байгаа юм. Тухайлбал, хүн амын хооллолтыг нас, хүйс, эрүүл мэнд, байгаль цаг агаар, хөдөлмөр эрхлэлтэд тохируулах, хоол боловсруулах эрхтэний болон шим тэжээлийн дутагдлаас үүдсэн өвчлөлийн шалтгааныг илрүүлж, тэдгээрийг хоол тэжээлээр сэргээн эмчлэх боломж нөхцлийг судалж, зөв зохистой хооллолтыг иргэдэд сурталчилж ажиллалаа.

Мөн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний үүрэг хариуцлагыг таниулах, эрүүл аюулгүй, зөв дадал, хандлагыг хэвшүүлэхэд уриалж, анхан шатны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх сургалт явууллаа.

Нийслэлийн иргэд авто замаар явган зорчиж, хүүхэд хөгшид салхилж зугаалсан “Автомашингүй өдөр”-өөр төв  талбайд “Хүүхэд бүриийг зам тээврийн ослоос хамгаалъя” шохойн зургийн уралдаан, Монгол ахуй соёлыг сурталчилсан АХА тэмцээн, дугуйн парад, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт болон Бурхан багшийн их дүйчин өдрийн баярын арга хэмжээ зэрэг олон сонирхолтой үйл явдал болж өндөрлөлөө.

Энэхүү өдрийн гол зорилго нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашины хэрэглээг хязгаарлаж бусад нийтийн тээвэр, унадаг дугуй зэргийг сонгох, явган алхалтыг дэмжих, автозамын түгжрэлээс үүдэлтэй хүн амын дундах бухимдал, цаг алдалтыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд оршиж буй юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...