Ходоодны шарх анагаагч
Ходоодны шарх үүссэн үед орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал хийгээд хутгалгүй хонуулна. Өглөө өлөн элгэн дээрээ зөгийн балаа хутгаад ууна. Ингэж өдөр бүр уух нь өнгөлөг арьстай болоход ч тустай.
Толгойн өвчинд балыг ингэж хэрэглээрэй
Өтгөн хатдаг бол өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж уувал тустай.Толгойн мигрень өвчтэй хүмүүс хоол идэх үедээ нэг хоолны халбага бал хэрэглэж байвал толгойн өвчинд тустай. Мөн зөгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглээрэй.
Нойр хулжихад…
Нойр хулжвал унтахын өмнө аяга бүлээн ус юм уу сүүнд нэг халбага цэвэр зөгийн бал хутгаж уу. Ингэхэд тайвширч гүн нойрсохоос гадна гэдэсний үйл ажиллагаанд тустай.
Судасны хатууралд тустай
Судасны хатуурлаас урьдчилан сэргийлэхийн тулд сонгинын шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад ууна.
Зөгийн бал согтолт бууруулдаг
та зайлшгүй шалтганаар архи уух шаардлагатай болсон бол зөгийн балтай найзлаарай. “NYU Langone Medical Center”-ын мэдээллээр зөгийн бал нь биен дэхь спиртийг задлах чадварыг нэмэгдүүлдэг тул согтолтыг багасгаж, цусан дахь спиртийн хэмжээг түргэн бууруулдаг гэжээ.
Шүд цайруулагч бал
Зөгийн балны уусмалаар амаа тогтмол зайлвал амны хөндий цэвэр болдог. Мөн шүд цайруулах тустай.
Хар батгаа арилгаарай
Хар батгаа арилгахын тулд тал зүссэн нимбэгэн дээр элсэн чихэр, зөгийн бал ижил хэмжээтэй асгаж хутгаад батгатай хэсгээ үрж, дараа нь хүйтэн усаар угаагаарай.
Цусны даралт бууруулна
Цусны даралт ихсэх үед нэг аяга буцалсан усанд халбага зөгийн ал, тал нимбэгний шүүсийг хольж хутгаад өдөрт 1-2 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна.
Ханиалга намдаана
Зөгийн бал ханиалга намдаадаг нь батлагдсан. Анагаах Ухааны Пенн коллеж (Penn State College of Medicine)-ийн 2007 онд хийсэн судалгаагаар 1-5 насны 270 ханиадтай хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө 2 цайны халбага зөгийн бал өгөхөд шөнөдөө ханиалга нь мэдэгдэхүйц багасаж, илүү сайн унтаж байжээ.
Ой тогтоолт сайжруулна
Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар цэвэршилтийн насны эрүүл 102 эмэгтэйг туршилтанд оруулжээ. Өдөр бүр 20 грамм зөгийн балийг өгөхөөс өөр зүйл огт хийгээгүй ба дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байсан байна.