Бага насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад баригджээ

Баянгол дүүрэгт энэ сарын 5-ны өдөр хүүхдүүд газ үнэрлэж байгаа талаар иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэргийн газар очжээ. Энэ дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид тус газарт оройн 20 цаг орчимд очиж шалгахад тус дүүргийн 20-р дугаар хороонд байрлах орон сууцанд бага насны хүүхдүүд газ үнэрлэж байжээ.

Орон сууцны орцонд 17 настай Б, 16 настай А нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Цагдаагийн алба хаагчид дээрх хүүхдүүдийг газ үнэрлэж байгаа үйлдлийг нь таслан зогсоож улмаар шалгаж байна.СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд байнгын анхаарал хандуулах, чөлөөт цагаараа юу хийх байгааг нь хянах зэргээр өөрийн хүүхдээ хорт зуршилд автахаас урьдчилан сэргийлээрэй.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...