Онгоц шатаж байхад гар тээшээ авч гарсан зорчигчид амиа алдагсадын өмнө буруутай юу?

Москва – Мурманск чиглэлд хөөрсөн “Аэрофлот” компанийн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц “Шереметьево” нисэх онгоцны буудалд өнгөрсөн ням гарагт осолдсон.

Тодруулбал, Аэрофлот компанийн SU 1492 дугаарт нислэг орон нутгийн цагаар 18:02-д Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрснөөсөө 28 минутын дараа ослын буулт хийж, хүчтэй газардахад онгоцны хөдөлгүүрт гал гарсан байна.

Онгоцонд 73 зорчигч, нисэх багийн 5 гишүүн нийт 78 хүн байснаас 40 зорчигч, нисэх багийн нэг гишүүн амь үрэгдэж, 5 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм.

Ослоос амьд гарсан зарим зорчигчид ослын буултын үеэр гар тээшээ авах гэж зогссоогүй бол онгоцны хойд хэсэг  буюу сүүл хэсэгт байсан зарим хүнийг аврах боломжтой байсан талаар хэвлэлүүд шүүмжлэн бичиж байна. Үнэхээр ч зарим зорчигчид гар тээшээ барин онгоцноос гарч ирсэн бөгөөд онгоц шатаж хүний амь нас секундээр хэмжигдэж байгаа үед ийм үйлдэл гаргасан зорчигчдыг шүүмжлэн бичиж байна. Мөн ослын буулт хийж зорчигчдыг яаралтай гаргаж байгаа үедээ гар тээшээ авахаар  цаг алдахгүй байхыг зорчигчдодоо сануулаагүй гэж нисэх багийнхныг ч шүүмжилжээ.

Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд онгоц аянгад цохиулсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм.

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...