Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн албан хаагчидтай уулзахдаа дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Орон нутгийн төсвийг үр ашигтай, хяналттай зарцуулах, онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах, үр ашиггүй найр наадам хийхгүй байх, ажлын байранд архидан согтуурахгүй байх, даруухан, ёс зүйтэй ажиллах, ажлыг цаг тухайд нь шуурхай хийх, цаг баримтлах, аливаа хурал, ажлыг яг төлөвлөсөн цагтаа эхлүүлж байхыг даалгалаа. Олон жил хүний төлөө гэсэн бодлого орхигдсон, одоо анхаарч ажиллах ёстойг санууллаа.

Хэнтий аймгийн онцгой байдлынхан Оросоос орж ирсэн түймрүүдийг үүлэнд нөлөөлөх замаар бүрэн унтраажээ. Онцгойгийнхон гал түймрээс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай хэрэгтэй тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Засгийн газрын тэргүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, соёл, шинжлэх ухааны албан хаагчид, эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзалтууд хийлээ. Салбарынхан тулгамдсан асуудал, бэрхшээлийн талаар ярьж, асуулт асууж хариулт авч байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...