Эмчийн өрөө: Хэрх өвчин үе мөчнөөс гадна дотор эрхтнийг гэмтээдэг

Хаврын улирал болж байгаатай холбогдуулаад энэ удаа Үений өвчлөл буюу (Шар усны өвчин) талаар “Цагаан  тан” уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуягийн зөвлөгөөг  хүргэж байна.

-Монголчуудын дунд үе мөчний өвчин элбэг тохиолддог. Хүмүүс нас хэвийгээд ирэхээр өвдөг, гарынх нь  үеэр нь өвдөж, ажил хийх чадваргүй болдгийн шалтгаан нь юунаас үүдэлтэй вэ?

-Уламжлалт анагаах ухаанд шар усны гаралтай өвчнүүд гэж тусгай бүлэг байдаг. Шар ус гэдэг нь бие махбодид үүсч буй нэг төрлийн цөв юм. Энэ нь биеийн бүрэлдэхүүнд ордог долоон тамирын нэг, цусны тамираас үүснэ. Цусны тамираас тунгалаг цөв хоёр үүснэ. Энэ цөв нь цөс. Цөснөөс шар ус үүсдэг. Үе мөчний гаралтай эмгэгийн уламжлалт анагаах ухаанд хэрх хэмээх нэрийн дор судалдаг. Хэрх өвчин нь үе мөчнөөс гадна яс холбогч эд, булчин, дотор эрхтнийг гэмтээдэг. Уламжлалт анагаах ухаанд хэрхийн шалтгаан нь шар ус юм. Өвдөг, өвдөгний шалтгаан нь энэ шар устай холбоотой. Мөн цөсний эмгэг, бөөрний хүйтэн хийтэй холбоотойгоор ихэвчлэн өвдөг өвддөг.

-Шар усны өвчин гэж яриад л байдаг. Энэ өвчин хэрхэн үүсдэг вэ?

-Шар усны өвчин нь явдал мөрийн нөхцөл, цаг улирлын нөхцөл, идээ ундааны  нөхцөл, бусад нөхцөлөөс хамаарч үүсдэг.

1.Явдал мөрийн нөхцөл гэдэг нь: Чийгтэй газар байх, даарах, бэртэж доргих, биеийн хүчний хөдөлмөр эрхлэх нөхцлүүд

2.Цаг улирлын нөхцөл: Хурын улирал, өвлийн улиралд даарсантай холбоотой

3.Идээ ундааны нөхцөл: Ходоодны галын илчийг муудуулан шингээлт муутай, хурц халуун чанартай цөсний зогсонги үүсгэдэг хоолонд хэрэглэх нь хэрхийг хөдөлгөж, шар усны хямралыг үүсгэнэ.

4.Бусад нөхцөл: Тодорхой эрхтэн системийн эмгэгийн улмаас хэрх өвчин сэдэрдэг. Үүнд: Ходоод, элэг цөсний эмгэг, ханиад томуу тусах, зарим үед хүний нас хөгшрөх тусам хүйтэн хий арвидсанаас цагаан хэрх үүснэ.

-Хэрх өвчний тухай та яриач. Дотроо олон янз байдаг уу?

-Хэрх өвчнийг язгуураар нь:

-Цагаан хэрх

-Хар хэрх

Бадгана хийн өвөрмөц хүмүүс, настай хүмүүс хэрхээр өвчлөх нь  их тохиолддог. Учир нь ходоодны галын илч доройтож, шимийн долоон тунгалагийн (цус, мах, өөх, яс, чөмөг, дусал) боловсролт тодорхой хэмжээгээр алдагдах, шар ус хямарч, бадгана хийтэй хавсрахыг цагаан хэрх гэнэ. Цус шартай хавсран үе мөчид нөлөөлж гэмтээснээс үүссэнийг  хар хэрх гэнэ.

-Энэ хоёр төрлийн цагаан хэрх, хар хэрхийн шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бол?

-Цагаан хэрх нь голдуу том үеүдийг гэмтээдэг. Үе нь хэлбэр дүрсээ алдсан, үений хөдөлгөөн тодорхой хязгаарлагдсан, тэнийхгүй нугаларахгүй байж болно. Үеэр нужигнаж дуугарах тухайн өвчтэй  үе нь цайж хавагнах, дараад үзэхэд хүйтэн, өвчин харьцангуй багатай. Мөн хоолны шингээлт муу, ходоод цанхайдаг, цээж хорсдог, ам заваардаг, хэхрүүлэн бас хүндрэх, амьсгаадах, цээж давчдах, хөөстэй цэрээр ханиах шинж тэмдэг илэрдэг. Шар ус ихсэхэд ясыг гэмтээж, сийрэгжиж хэврэгшүүлнэ. Үс хөмсөг унамтгай, хумс хугарамтгай, арьсан дээр, нүүрэнд толбо нөсөө үүснэ.

Хар хэрх нь залуу хүмүүст тохиолдоно.Халуун чанартай, цус шарын махбодитой. Энэ үед голдуу жижиг, том үеүдийг хамт гэмтээнэ. Өвчин цочмог эхэлж үе нь улайж хавдан, өвчин эмзэглэл ихтэй, ханиад хүрэх, даарах, бэртэл, доргих зэрэгтэй холбоотой сэдэрч, сэдрэлт бүр нь шинэ үеийг гэмтээдэг. Арьс халуун , хөлрөмтгий болохоос гадна цусархаг гүвдрүү, тууралтууд гарна. Гарын алга улайна. Энэ нь цусны хямрал байгааг харуулж байна.

-Энэ өвчнийг хэрхэн эмчлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Хэрхийн үед тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулах ходоод, элэг цөсийг эмчлэх

-Үенд нөлөөлөх эмгэг шар усны хямралыг арилгах

-Хий, шар, бадган гурван махбодитой нь уялдуулан эмчилнэ.

Эмчилгээ:

Цагаан хэрхийн үед

1.Шар усыг мөрөөс нь буцаахын тулд галын илчийг сайжруулдаг эм хэрэглэнэ.Үүнд:Сэмбэрүү5 Сэмбэрүү8, Жамц4, Даль16 өглөө өлөн дээр нь хэрэглэвэл сайн

2.Шар усны хямралыг арилгахын тулд шар усныгурван эмтэй эм тан хэрэглэнэ. Үүнд Нару3, Бойчу15 гэх мэт. Үүнээс гадна шар усыг хураах Жомлол5 тан өгч болно

3.Засал: халуун засал, дэвтээлэг засал хийнэ.

Хэрхийн үед хануур, самнуур сайн. Туйплан уулгах зэрэг эмчилгээний олон аргууд бий. Ер нь уламжлалт эмнэлгийн эмчид үзүүлж, эмчийн заавраар эмчлүүлвэл үр дүнтэй.

Та эмнэлгийнхээ Монгол уламжлалт эмчилгээнийхээ талаар сонирхуулаач?

“ЦАГААН ТАН”  МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН ЭМЧИЛГЭЭ

1.Зүрхний өвчнүүд, цусны даралт ихдэх, багадах өвчин

2.Мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, цус багадалт

3.Таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх тураах эмчилгээ

4.Хийн ханиалга уушигны үрэвсэл, архаг боронхит, астма, сүрьеэ

5.Толгойны өвдөлт, тархины доргилт, тархины даралт, цус харвалтын дараах гэмтлийн мэдрэл сэргээх эмчилгээ

6.Ходоод, элэг цөс, нойр булчирхай, дэлүүний өвчин, ходоодны шарх, өтгөн хатах, шамбрамба, хоолны шингэц муудах, гүйлгэх

  1. 7. Бөөр давсагны үрэвсэл, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн шөнө орондоо шээх өвчин, бөөрний чулуу, киста

8.Мэдрэлийн гаралтай өвчнүүд (нуруу өвдөх, нүүрний саа, суудлын мэдрэл, татаж унах өвчин, муурч унах)

9.Арьсны өвчнүүд псариаз, харшлын гаралтай тууралтууд

10.Бодисын солилцооны өөрчлөлтийн таргалалт, бамбай булчирхайн өвчин, сахарын өвчин, эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлт, цэвэршилт, сарын тэмдгийн хямрал, түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал

11.Настай хүн, хүүхдэд бие төлжүүлэх, биеийн эсэргүүцэл дархлааг сайжруулах, биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх эм тан эмчилгээ хийдэг.

Дашрамд дурдахад “ Цагаан тан” эмнэлэг нь хануур, төөнүүр, алжаал тайлах бариа засал, тархи, бөөр доргисныг бариа заслын аргаар засах зэрэг уламжлалт эмнэлгийн аргуудыг эмчилгээндээ хэрэглэдэг бөгөөд уламжлалт Монгол, Төвд эмийн жороор стандартын дагуу бэлтгэсэн 70 гаруй нэр төрлийн эм тангаар үйлчилдэг байна.  Хэрх өвчний талаар лавлаж асуух зүйл  байгаа бол Д.Ганхуяг эмчийн 99232221, 80242221 дугаарт холбогдож болно. 

 

 

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...