Шагайн харвааны  Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ

Наадамчин олныг цэнгүүлэн наадуулдаг үндэсний спортын нэгд шагайн харваа зүй ёсоор багтдаг билээ. Эрийн гурван наадмаар шагайн харвааг сонирхон дурлаж үздэг хүмүүс олон. Тэгвэл Зам тээврийн хөгжийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Шагайн харвааны салбар хорооны дарга Сандагдоржын Батболд Монголын Шагайн Харвааны холбооны удирдлага, төлөөлөлтэй уулзаж шагайн харвааны асарын бодит байдал, орчин нөхцөлтэй танилцаж цаашид шийдвэрлэх асуудал, хийгдэх ажлын талаар санал солилцсон байна.

Дашрамд дуулгахад Юнескогийн Дэлхийн биет бус соёлын өв, Эрийн гурван наадмын дөрөв дэх төрөл Үндэсний шагайн харвааны 29 дэх удаагийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 26-нд бүтэн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тэмцээний шилдгүүдийг тодруулсан.

Тэмцээнд анх удаа 21 аймаг, 9 дүүргийн 130 багийн 1100 гаруй харваач цэц сорьсон. Хамгийн их хүн өрсөлдсөн энэхүү УАШТ-нд оролцогчдын тоо сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй юм. Тэгвэл маргааш Монголын шагайн харвааын Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол Солонгосын Политехникийн спорт зааланд болох нь . Тэмцээний нээлтийн ажиллагаа 11.40 цагт  эхэлнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...