Сэтгүүлч М.Батдорж сангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт уралдааны эзэд шалгарлаа

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчдыг тодруулдаг уламжлал тогтсон. Өмнөх жилүүдэд “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд уралдааныг зохион байгуулсан бол өнөө жил “Шинэ монголын тухай” гэсэн сэдвийн хүрээнд болсон байна. Энэ жилээс уралдааны шалгуурт өөрчлөлт оруулж, хоёр үе шаттай зохион байгуулжээ. Эхний шатанд эссе бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд телевизийн сурвалжлага бэлтгэж, өрсөлдсөн байна. Зургаадугаар уралдаанд МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, РТМУС, Сити Их Сургуулийн оюутнуудаас 36 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 11 оюутан шалгарчээ. Тэргүүн байрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II ангийн оюутан Н.Энхтэнгэр шалгарч бүтэн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг гардан авлаа.  Тусгай байрт  МУБИС-ийн 3-р курсийн оюутан Л.Эрдэнэжаргал, МУИС-ийн  3-р курсийн оюутан Б.Сарангэрэл, ХҮИС 2-р курсийн оюутан Х.Хулан, МУИС 3-р курсийн оюутан Х.Үүрийнтуяа, МУИС 3-р курсийн оюутан Т.Энхнаранжав, МУИС 2-р курсийн оюутан С.Чүнсэрээ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн урамшуулал хүртсэн юм.

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус сан нийт 5 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 25 оюутанд мөнгөн урамшуулал олгосон байна. Үүнд 14.5 сая төгрөг зарцуулжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...