Гамшгаас хамгаалах сургуулилтын хүрээнд 2700 иргэнийг “нүүлгэн шилжүүлжээ”

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна.

Уг арга хэмжээний дагуу Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын нүүлгэн шилжүүлэлт, зохион байгуулалтын алба түр цугларах аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг зургаан байршилд 48 тээврийн хэрэгслээр хүргэх ажиллагааг шуурхай зохион байгууллаа.

Мөн хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтад зургаан тээврийн хэрэгслээр 160 хүн тээвэрлэлээ. Дээрх үйл ажиллагаанд Авто тээврийн хяналтын 15 улсын байцаагч, 72 ажилтан, албан хаагч оролцож байна гэж Нийтийн Тээврийн үйлчилгээний газар мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...