Тесла ирэх онд автомат удирдлагатай автомашин хэрэглээнд нэвтрүүлнэ гэв

“Тесла” компани зуун хувь автомат удирдлагатай автомашиныг ирэх жилийн хоёрдугаар хагас гэхэд  хэрэглээнд нэвтрүүлнэ гэж Элон Муск даваа гарагт Калифорниад  болсон “Тесла”-ын хөрөнгө оруулагчдын уулзалтан дээр мэдэгдсэн  байна.

Бидний бүтээсэн чип зах зээл дээрх одоо бүтээгдсэн байгаа бусад чипээс маш ялгаатай, бүрэн давуу талтай гэж Элон Муск мэдэгдсэн ч үүнд шинжээчид эргэлзэж байгаа юм.

Тухайлбал, Калифорнийн их  сургуулийн инженер, 45  жил  автомат удирдлагатай автомашин бүтээхээр ажилласан Стивен Шладовер “Энэ бол боломжгүй, худал зүйл. Түүний хэлээд  байгаа технологи түүнд ч бас өөр хэн нэгэнд  ч байхгүй”  гэв.

Олон, олон шинжээчид бүрэн автомат удирдлагатай автомашин хэрэглээнд нэвтрэхэд наанадаж 10  гаруй жил шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Одоогоор 60 гаруй компани автомат  удирдлагатай автомашины технологио сайжруулан ажиллаж байгаа бөгөөд зарим нь ирэх жил зорчигч суулган жижиг зайд явуулж туршихаар  бэлтгэж байгаа аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...