Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, дөрөвдүгээр сарын 25-ны 07.00-09.30 цагийн хооронд хотын авто зам, гүүрийн замын зорчих хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. 25-ны өглөө болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үеэр болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд олон нийтийг аюулгүй газарт хэрхэн цугларуулах талаар дадлага хийх юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ард иргэдийг дадлага сургуулилалтаа тайван хийх боломж нөхцөлөөр хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...