Чингисийн ген буюу C3 гаплогруп гэж юу вэ

Цагаадайн улсаас дамжиж ирсэн ген

Чингисийн хэмээн онцгойлон нэрлэсэн генийн талаар та нэгэнтээ сонссон байх. Зарим тохиолдолд монгол ген ч гэх нь бий.  Английн судлаач, генетикч Крис Тэйлор Смит эцгийн талаас удамшдаг буюу Ү хромосомын ДНХ-ийн судалгааг Хазаруудын дунд хийж байгаад  анх уг генийг нээсэн  байдаг. Арабчуудад огт байдаггүй C3c гаплогруп буюу ген хазаруудад харьцангуй өндөр давтамжтай байгааг судлаач анзаараад Y хромосом дээр орших С-М217 (C3) гаплогруппыг “Чингисийн ген” гэж нэрийдсэн байна.  Судлаач судалгааны үр дүнгээ Дундад Азийн хүн ам болон  түүхэн сурвалжийн мэдээлэлтэй харьцуулан судлаад Цагаадайн улсаас дамжиж ирсэн ген байж болох магадлалтай гэсэн дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний бэлгийн эс нь XX гэсэн хос xромосом байдаг бол эрэгтэй хүнийх XУ байдаг. Тиймээс үндсэндээ тэрхүү У бэлгийн хромсом дээрхи нуклейн хүчлийг шинжилж уг гаплогруппыг тодорхойлжээ.

Халх болон Өвөр Монгол эрчүүдийн 37% нь Чингисийн генитэй 

Y хромосом дээр орших С-М217 (C3) гаплогруппыг “Чингисийн ген” гэж нэрийдсэн учир нь Ойрхи дорнод болон Төв Азийн олон орны эрчүүдээс олдсоноос үүдэлтэй. Энэ гаплогрупп нь 7,100-16,700 жилийн өмнө үүссэн гаплогрупп юм. Гэхдээ яг хаана үүссэн гаплогрупп болохыг тодорхойлох боломжгүй. Мөн Ү хромосом дээр байх гаплогрупп тул эмэгтэйчүүдэд Ү хромосом мэдээж байхгүй тул зөвхөн эрчүүд дээрх тархалтыг судалж болно. Гэхдээ судалгаанаас энэ гаплогрупп монгол эрэгтэй хүн бүрт байдаггүй.

Байгаль нуурыг тойрсон хэсгээр барагцаагаар уг гаплогрупп эрэгтэйчүүдийн 60-100%-д тархсан байдаг ч  Төв аймгийн 7 үеэрээ ургийн бичиг хөтөлсөн эрд энэ маркер олдохгүй байх магадлал 10-60 хувьтай аж. Одоогийн Халх болон Өвөр Монгол эрчүүдийн 37% нь энэ Чингисийн гэж нэрлэсэн У-ДНК-г тээдэг бол Өвөр монголчуудын С3 Гаплогруппын хэмжээ Ар Монголоос 10-15%-иар бага байдаг байна.

Монголчууд Азийн бусад хүмүүсээс удам угшлын хол зөрүүтэй

Монголчуудын мтДНК-г тогтоосон маш олон гадаад судалгааны материал байгаа. Тэгээд цаашилбал удамшлын өвчин, архи спиртийн реакци гээд олон зүйлийг ДНК тестээр тогтоож болно. Харин одоо бидний сонирхож байгаа Ү-ДНК тестийг эрдэмтэд боловсронгуй болгож тестийн хариултуудыг Англи хэлний цагаан толгойн А-S хүртэлх үсгүүдээр Гаплогрупп болгон дугаарласан байна. Гаплогрупп болгон дотроо хуваагдана. Нийт хүн төрөлхтөн Африк тивээсээ гараагүй Гаплогрупп А-аас салбарласан. Харин А нь B ба CT гэж хуваагдаад CT нь цаашаа C, F, D, E хэмээн салдаг юм. Дэлхийн нийт хүн амын 90-н хувь нь Гаплогрупп F-ээс салбарласан. Англи, Хятад, Солонгос, Араб хүнийг харахад их ондоо ч Гаплогрупп F түүний доод мөчир IJK-ээс салбарласан тэд 40,000 45,000 жилийн өмнө амьдарч байсан нэг хүний хүүхэд гэхэд итгэхэд бэрх. Харин ихэнх Монголчуудын Ү-ДНК Гаплогрупп бол С3 бөгөөд, тэр нь Гаплогрупп С-ээс үүсэлтэй. С ба F нь одоогоос 60,000 орчим жилийн өмнө салжээ. Тэгэхлээр хэдийгээр хөрш зэргэлдээ олон жил амьдарсан ч Монголчууд Хятад, Солонгос, Төвд, Япон зэрэг бусад Азийн орны хүмүүсээс цаг хугацааны хувьд удам угшлын ямар хол зөрүүтэй болох түүнээ дагаад сэтгэлгээ, соёл, зан заншил маш өөр байдаг нь тун ч сонирхолтой.

Ингээд С3 гаплогрупп хүн амд нь дунджаар хамгийн их давтамжтай илэрдэг үндэстнүүдийн жагсаалтыг хүргэе. Эдгээр үндэстнүүд нь Их Монголын үеийн байлдан дагуулалтын үеийн Монголчуудын тархалттай ямар нэг байдлаар холбоотой байх авч түүхэндээ дундад зууны үеийн Монголчуудтай ямар ч холбоо тогтоож байгаагүй үндэстнүүд ч дунд нь олон бий.

1. Орчон 61%-91%

Нутаг: БНХАУ – Өвөр Монголын өөртөө засах орон, Хар мөрөн муж

Хэл: Орчон (Тунгус язгуур)

2. Эвэн (ОХУ) 44%-71%

Гол нутаг: ОХУ – Магадан муж, Камчаткийн хязгаар

Хэл: Эвэн (Тунгус язгуур)

3. Буриад 7%-87%

Гол нутаг: ОХУ – Буриадын өөртөө засах орон, Монгол улс

Хэл: Буриад (Монгол язгуур)

4. Монгол 51-54%

Гол нутаг: Монгол Улс, БНХАУ – Өвөр Монголын өөртөө засах орон

Хэл: Монгол

5. Казах 40%-60,7%

Гол нутаг: Казахстан улс, Монгол улс

Хэл: Казах (Түрэг язгуур)

6. Танана 42%

Нутаг: АНУ – Аляск муж, Канад улс – Юкон муж

Хэл: Танана (Дене язгуур)

7. Хазара 35%-40%

Гол нутаг: Афганистан улс – Балочистан хот, Пакистан улс – Карачи хот

Хэл: Перс

8. Нивхи 38%

Гол нутаг: ОХУ – Сахалин арал

Хэл: Нивх (Палеосибирь язгуур)

9. Коряк 38%

Гол нутаг: ОХУ – Камчаткийн хязгаар

Хэл: Коряк (Чукча-Камчатка язгуур)

10. Дагуур 38%

Гол нутаг: БНХАУ – Морин давааны өөртөө засах хошуу

Хэл: Дагуур (Монгол язгуур)

11. Юкагир (Одул) 31%

Гол нутаг: ОХУ – Колымын хязгаар

Хэл: Юкагир (Урал-Юкагир язгуур)

12. Сибэ 27%

Гол нутаг: БНХАУ – Шиньжян-Уйгурын өөртөө засах орон, БНХАУ – Гирин муж

Хэл: Сибэ (Тунгус язгуур)

13. Манж 26-27%

Гол нутаг: БНХАУ – Ляонин муж

Хэл: Манж (Тунгус язгуур)

14. Алтай 22%-24%

Гол нутаг: ОХУ – Алтайн хязгаар

Хэл: Алтай (Түрэг язгуур)

15. Хэжэ 22%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

16. Кыргыз 20%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

17. Узбек 20%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

18. Тужя 18%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

19. Хани 18%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

20. Шайенн 16%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

21. Апачи 15%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

22. Тува 11-15%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

23. Айну 12.5%-25%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

24. Солонгос 13%-21%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

25. Хотон 11%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

26. Сиу 11%

Гол нутаг: ОХУ – Хабаровскийн хязгаар, БНХАУ – Хармөрөн муж

Хэл: Нанай (Тунгус язгуур)

27. Ногай 14%

Гол нутаг:

Хэл: Нанай (Тунгус язгуур)

28. Крымын Татарууд 9%

Гол нутаг:

Хэл: Нанай (Тунгус язгуур)

29. Хан 0%-23.5%

Гол нутаг: БНХАУ, Тайвань

Хэл: Хятад (Хятад-Төвд язгуур)

30. Вьетнам 4.3%-12.5%

Гол нутаг: Вьетнам улс

Хэл: Вьетнам (Мон-Кхмер язгуур)

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ