Зургаан настнуудыг сургуульд элсүүлэхдээ шалгалт авдаг бизнесийг зогсоолоо

Төрийн өмчийн 18,23 гэх мэт сургуулиуд жилд мянга гаруй хүүхэд бүртгээд үүнээсээ 100 гаруйг нь шалган элсүүлж авдаг. Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЕБС-д элсэн орж байгаа хүүхдээс шалгалт авахгүй байх тушаал гаргасан байна.  Тушаалынхаа талаар тэрээр:

-“Өмчийн хэлбэр харгалзахгүй 6 нас хүрсэн хүүхдийг ямар нэгэн уралдаан шалгалтгүйгээр сургуульд элсүүлэх тушаал гаргасан. Сургуулиуд 5,000-50,000 төгрөгийн хураамж авч хүүхдүүдийг уралдаант шалгаруулалтад оролцуулаад цөөн хэдэн хүүхдийг авдаг. Энэ нь нэг талаараа бизнес болж байна. Ер нь бол зургаан настай цэцэрлэгээс дөнгөж гарч байгаа хүүхэд юугаа шалгуулах ёстой юм бэ. Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа гэлээ.

Улсын сургуулиудын хувьд сайдын тушаалыг баримталж шалгалт авахгүй болоход асуудал гарахгүй. Харин хувийн өмчийн сургуулиуд тушаалтай холбоотойгоор элсэлт явуулахдаа хэрхэх талаар тодорхой буй байгаа юм. Тэгвэл энэ талаар сайд

-Сургууль энэ асуудлыг олон аргаар шийдэж болно. Түүвэр арга ч юм уу олон аргаар шийдэх боломж бий. Энэ жилийн элсэлтдээ хичнээн хүүхэд авах тоогоо хэлж, шударга, нээлттэй явуулах хэрэгтэй. Олон хүүхдийг дараалалд оруулж, мөнгө төгрөг хурааж авч болохгүй. Бүртгэлийг бизнес болгож байна. Бид тушаал гаргахдаа энэ талаар судалсан. Боломж бий” гэж хариуллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...